Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад ахуйн гал түймрийн нийт 6 дуудлага мэдээлэл бүртгэгдэв. Үүнээс дөрөв нь байшин шатсан, хоёр нь автомашин шатсан дуудлага байна. Иймд иргэд та бүхэн цахилгааны аюулгүй байдлаа ханган, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж эд хөрөнгө, эрүүл мэндээ хамгаална уу гэж ОБЕГ-аас санууллаа.