"Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр долдугаар сарын 20-ноос төвийн аймгуудын ихэнх нутгаар гэнэтийн аадар бороо орно.
Долдугаар сарын 21-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар гэнэтийн аадар бороо орно.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар халж байгаа тул бороо орж эхлэхдээ ширүүн, усархаг байх магадлал өндөр. Гэнэтийн түр зуурын борооны өмнө салхины хүч огцом ихсэх, аянга цахилгааны аюул дагуулдаг болохыг санууллаа.
Долдугаар сард нийт нутгаар, наймдугаар сард төв, зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо төлөвтэйг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна" гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Маргааш өдөртөө Хөвсгөл, Булганы нутгаар, 21-нд Төв аймгийн нутгийн хойд, Сэлэнгэ аймгийн нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтий болон Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)