Арвайхээрээс Мандалговь чиглэлийн авто замын ажил эхэллээ. 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 505 км авто замыг барих 17,9 тэрбум төгрөгийн төсвийг баталсан.
Энэ бүтээн байгуулалтын эхний үе шат болох Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар 6.12 км замын ажлыг долоодугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлж, 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад оруулна.
Замын ажил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатараас Арвайхээр чиглэлийн А0301 улсын чанартай авто зам буюу Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт түр замаар зорчуулах аж.
Сэтгэгдэл (1)