Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар хаалгыг өнөөдөр нээлээ. Ингэснээр иргэд 06:00-23:00 цагийн хооронд тус хүрээлэнд орж, биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийх боломжтой болж байна.
"16 дугаар хаалганы дэргэдэх ариун цэврийн өрөө нээлттэй, үнэ төлбөргүй. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааны урд зогсоолыг автомашингүй бүс болгон сандал, хогийн савнууд тавьж тохижуулахаар боллоо.Цэнгэлдэхийн урд талбайд ая тухтай, амгалан тайван орчинд суух нөхцөлийг удахгүй бүрдүүлж өгөх болно" гэж холбогдох албаны хүмүүс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)