Зуны ээлжит их засварын хүрээнд хэрэглээний халуун ус таслах хуваарийг гаргаад буй. Тодруулбал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталсан. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.
Маргаашаас Яармаг хэсэгт буюу Вива сити, Шинэ Яармаг хороолол болон Хан-Уул дүүргийн зарим хороодод 14 хоног халуун ус хязгаарлах аж.
Сэтгэгдэл (1)