Зургаадугаар сарын эхний арван хоногт олон жилийн дунджаас сэрүүн байна. Хур тунадас зургаадугаар сарын 1, 2, 3-нд хойд хэсгээр буюу уулархаг нутгуудаар орох магадлал өндөр. Зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арван хоногийн хувьд хур тунадас харьцангуй бага, олон жилийн дунджаас дулаан өдрүүд үргэлжлэх хэдий ч дундуураа түр зуурын аадар борооны давтамж ажиглагдах магадлалтай. Мөн гуравдугаар арван хоногтоо ахиу бороотой. Ирэх сарын сүүлээр олон жилийн дунджаас сэрүүн өдрүүд үргэлжлэхээр байна.
Зургаадугаар сард баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Говийн аймгуудаар хур тунадас харьцангуй бага орно. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу тунадас орох төлөв гарсан. Энэ зун ерөнхийдөө бороотой, сэрүүхэн байх төлөв ажиглагдаж байна. Ялангуяа төв, зүүн аймгуудын нутгаар илүү хур тунадастай, аадар борооны давтамж өндөр байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.