Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг 48 хугацаатай саатуулжээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж үзжээ.
Хөгжлийн банк, Нүүрсний гэх зэрэг олон хэргүүд ард түмний хараанд орсон цаг хугацаа өнгөрч байгаа, гэхдээ их урт удаан хугацаа өнгөрч байна. Энэ үед нэр нүүрээ уландаа гишгэх нь гишгэж, өндийн босох нь нүдэн дээр босоод л ирсэн.
Авсан бол буцааж өгөх нь жам ёсны хэрэг. Түүний тод нэгэн жишээ нь “Монполимет” групп болж байв. Алсын хараа хаана байна, хүрэх цэг тэнд оршдог. Зарим ААН-ийн дарга нар сүүлээ хавчаад “тойрч, зугтсаар” байхад зарим нь асуудалтайгаа нүүр тулж байлаа. “Монполимет" ХХК нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмжийн дагуу нийт санхүүжилтийнхээ ¼-ийг Хөгжлийн банкнаас авсан байдаг. Үнийн дүнгийн хувьд 2015 онд ам.долларын ханш 1800 төгрөг байхад 65 сая ам ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 126 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Тухайн үедээ эргэн төлөлтөөрөө ч тэргүүлж байжээ.
Зах зээлийн шилжилтийн үеэс өдгөөг хүртэл олон бэрхшээлийг даван туулж, 30 жилийн түүхийг бүтээсэн Монполимет группын замналыг удирдлагын баг, 1000 гаруй ажилчид нуруун дээрээ үүрч дүүрсэн байж таарна.
Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орчин үеийн дэвшилтэт, эко технологиудыг нэвтрүүлэх, жилийн 1 сая тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэр байгуулах “Монцемент” төсөл ажилттай хэрэгжиж, Монгол Улсдаа томоохон "үнэ цэн" бүтээсэн нь дэгс бус. 1992 онд байгуулагдсан “уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлт, барилгын материал үйлдвэрлэл, барилга байгууламж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч – хөрөнгө оруулагч” гэх тодотголтой эл компанийн ололтыг олон зүйлээс харж болно. Ядаж л бид Монголдоо цемент үйлдвэрлэдэг болсон юм.
Үүний дараа буюу “Монполимет” ХХК зээлийн өр төлбөрөө 2023 оны наймдугаар сарын 21-нд бүрэн төлж барагдуулсан юм.
Энэ хүртэл эл группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг олон нийтийн сүлжээгээр бараг л ялын тавцанд зогсоосон юм. Нугарвал нугарахаар асуудлууд түүнийг болон түүний гэр бүлийг тойроогүйг бүгд харсан. Өнөөдрөөс хэдхэн хоногийн өмнө гүтгэлэгт цөхөрсөн тэрбээр цахим хуудсаараа дамжуулан үгээ хэлж байсан ч Авилгатай тэмцэх газрын овоо хараанд торжээ.
Үндэсний үйлдвэрлэгчдээ төр түнтийтэл нь дэмжиж чадахгүй. Эдийн засгийн зарчмаараа л явна.Үйлдвэрлэл эрхлэх гэхээр бариад хорьчихно. Бүгд л баялаг бүтээгчдийг дэмжинэ гэх атлаа тэднийг үргэлж мадлахад бэлэн явдаг.
Өнөөдөр Ц.Гарамжав төрийн хийгээгүй бүтээн байгуулалтыг энэ улсад хийснээрээ буруудсан бололтой. Монголчууд монголдоо цемент үйлдвэрлэж байгаа нь байж боломгүй, болчимгүй үйлдэл болов. Тэр зээл авч казиноддог нэгэн үү, зээлээ одоо болтол төлөөгүй л яваа "усан нүдтэй баячууд"-ын нэг үү?
Монполимет ХХК зөвхөн олборлож, “алтыг нь аваад авдрыг нь хаядаггүй”. Тэдний тарьж ургуулсан мод 400 мянгыг давж, нөхөн сэргээсэн талбай нь ч түүнийгээ дагаад асар том гэдгийг мэдээллүүдээс нь харж болохоор байна
Энэ бол “төлөх ёстой зүйлийг төлснийх нь төлөө магтаж, баярын бичиг өгөх ёслол биш”. Энэ бол Монголын нийгэмд өрнөж буй энгийн “Сайн жишээнүүд"-ийн нэг юм.
М.Жаргал
Сэтгэгдэл (4803)