Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УОК-ийн даргын гаргасан шар усны үер, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой тодорхой үүрэг чиглэл Онцгой байдлын байгууллагад өгөгдсөн. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж байна. Хүн хүч, тооцоо судалгааг дахин нягталж байна. Шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж байна. Ялангуяа, үерийн үед ус соруулах тусгай зориулалтын автомашин. Үерийн үед онцгой байдлын алба хаагчдын өмсөх хувцас хэрэгслийг дүүрэг, аймгуудын хэмжээнд бэлдэж байна" гэв.
Д.Батчулуун