Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Авилгатай тэмцэх үнгдэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Энэ удаагийн УИХ бол олон зүйл дээр маш сайн ажиллаж байгаа. АТГ-ын тухайн сүүлийн жилүүдэд маш олон хэрэг илрүүлж, амжилттай ажиллаж байгаа. Би бараг л АТГ-ын ажилтай биечлэн танилцаад явж байна. Гэхдээ мөрдөн байцаалт, процессын асуудалд анхаарах зүйлс байна лээ. Мөрдөгч нарын ачааллыг анхаарах хэрэгтэй байна. Хэргийг нэг талаар удаашруулж, зарим хэрэг дээр хэтэрхий хурдан ажиллаж, дутуу зүйл хийдэг. Энэ тухай би лавшруулж ярихгүй. УИХ-ын гишүүн байгаа энэ үедээ протогол дээр үгээ хэлье гэж бодож байгаа юм.
Мөн Ерөнхий сайд системийн авилга гэж яриад байгаа юм. Хамгийн гол юм бол хүмүүсээр дамждаг л асуудал.
Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг Х.Тэмүжин, Ж.Энхбаяр бид хоёр 13 жилийн өмнө санаачлан батлуулж байсан юм.
Сая би сүүлийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Төрийн өндөр албан тушаалтай, аймаг, нийслэлийн Засаг дарга гэх зэрэг этгээдүүдийн гэр бүлийн хүмүүсийг янз бүрийн төсөл хөтөлбөр, тендерт оролцуулахыг хориглож байгаа юм. Тэгэхээр үүнийг анхаарах ёстой шүү. Ерөнхий сайд маань том мэдэгдэл гаргачихсан, бид сая хууль баталчихсан тул хэрэгжүүлэх асуудал 2024 оны сонгуулийн дараа явна. Үүнд анхаарна биз.
Мань мэтийн юмыг хүртэл жишээн дээрээ ашиглах ёстой шүү дээ. Төсвийн ерөнхийлөн захирагч гэх миний хариуцсан хүрээнд асуудал үүсэнгүүт би хариуцлага хүлээж байгаа юм. Америкт гэхэд л авилга хээл хахуулийн хэрэгт холбогдсон гишүүн нь үргэлжлүүлэн ажлаа хийж, сонгуульд өрсөлдөнө гээд явж байх жишээтэй. Гэтэл би шууд хариуцахгүй ч гэсэн хариуцлагаа би үүрсэн. Яагаад гэвэл надаас хойш жижиг тогтоосой гэсэн үүднээс тэгсэн. Доод, дунд шатанд зөрчил гарлаа гээд төсвийн ерөнхийлөн захирагч нь хариуцлага хүлээдэггүй юм. Гэтэл манай хуулийн байгууллага бол хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэдгийг хэлж байна.
Тэр логикоор үзвэл сайд болгоны доор гарсан хэрэг зөрчлийг сайд болгон үүрдэггүй. Энэ мэтийн зүйлийг бодох хэрэгтэй.
Хөрөнгө орлого, ашиг сонирхолын мэдүүлгүүдийг авч байна. Монгол бол жижигхэн орон учраас төвөгтэй л дөө. Сонгуулийн дараа ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү бодитой харуулж, хүмүүст нээлттэй харуулж явах асуудал яригдана. 126 гишүүн болохоор цаашид олон асуудал гарна. Хэчнээн сайн сайхан байсан ч гарах л болно. Сая 76 дотор арван хэдэн хүн хэрэгт холбогдонгуут Монгол Улсын парламентын ажиллах чадамжид нөлөөлж байна.
Дэлхийн улс орнуудад халдашгүй байдал гэдэг нь парламентын гишүүн ажлаа хийж байхад прокурорт дуудагдах, шүүхийн үүд сахиад сууж байх нь буруу юм.
УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлж, мандат эзэмшиж байгаа учраас тэр мандатыг хамгаалах шаардлагатай байдаг.
Гэтэл миний ажлын цагийг тасалсан гээд гаргаад тавьчихаж байгаа юм. Гэтэл би тэнд дуудагдаад, ажлаа хийж чадахгүй явж байгаа юм. Би Ж.Сүхбаатар бол хэн ч биш. Ард түмний төлөөлөл гэдэг бол хамгийн том мандат.
Авлигатай тэмцэж байгаа асуудалд энэ мэт олон зүйлийг ярих ёстой. Олон нийтийн сэтгэл зүй, бодлоор биш баримтаар ялладаг юм шүү дээ. Энэ бүхэн дээр шинэ шатанд гаргах хэрэгцээ бий.
Би асуудалд орлоо гэхэд өөрийгөө хамгаалж чадахгүй байна. УИХ дээр үг хэлье гэхээр санаа зовоод хэлж чадахгүй, хэвлэл мэдээллээр явуулъя гэхээр мөнгө байхгүй. Тэгсэн хэрнээ мөнгөтэй холбоотой хэрэгт хутгалдчихсан" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)