"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.Энхжаргалан нар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хамгийн тулсан ажил бол Үндэсний их баяр наадам байгаа. Баяр наадмаа сайн зохион байгуулалттай хийхээр төвлөрч ажиллаж байна. Үүний дараа төв цэнгэлдэх хүрээлэнг орчин үеийн стандартад нийцсэн 20-40 мянган хүний суудалтай Арена хэлбэрийн, авто зогсоол нь хангалттай, ногоон байгууламжтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг яаж байгуулж болох вэ гэдгийг судлана. Судалсны дараа эргээд олон нийтэд танилцуулна. Орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн барихад ойролцоогоор 75-400 сая ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Онгойдог дээвэртэй, дөрвөн улиралд ашиглах боломжтой шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулна.
Миний хувьд уг салбараа сайн мэдэж байгаа. Иймд зөв хүн уг албан тушаалд очсон хэмээн харж байгаа. Нийслэлээс надад санал тавьсан. Уг салбарынхаа жаргал зовлонг мэддэг, туршлагатай хэмээн сонгосон болов уу.
Өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах, дээрээс нь ашигтай ажиллаад улсын төсөвт нэмэр болж чадах Төв цэнгэлдэх хүрээлэн болох боломжтой. Татаас авдаг бус санхүүгийн хувьд дэмжлэг өгдөг компани байх боломжтой гэж харж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (8)