"Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны сонсгол эхэллээ. Уг сонсголд Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнууд зэрэг нийт 150 гаруй албан тушаалтан гэрчээр оролцож буй. Сонсголын эхэнд шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.
Тухайлбал, 2021 онд эмийн үйлдвэрийн тоо Монгол Улсад 43 байсан бол 2023 оны байдлаар 39 болж буурчээ. Харин эмийн ханган нийлүүлэх байгууллагын тоо жил ирэх тусам өссөн буюу 453 болжээ. Мөн 2023 оны байдлаар 2857 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.