“Таванбогд фүүдс” компанийн “KFC” олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүлсэн зурагтаа бусдын нүүр царайг зөвшөөрөлгүй ашигласан талаарх мэдээлэл өнгөрөгч өдрүүдэд шуугиан тарилаа. Ингэхдээ жүжигчин У.Уянгын нүүрний зургийг эрэгтэй хүний их биеийн зураг дээр эвлүүлсэн байв. Тэд төд удалгүй энэхүү постоо цахим хуудсаасаа утгасан байна. Та бүхэнд КFC-ийн мэндчилгээтэй холбоотой цахим орчин дахь иргэдийн бодлыг хуваалцаж байна.
1. Б.Балжидмаа: У.Уянга гэх эмэгтэйн зургийг "Таван богд" групп түүний зөвшөөрөлгүй эвлүүлэг болгон зар сурталчилгаанд ашиглажээ. 2022.05.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн "Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай" хуулиар дараах зарчим, зохицуулалтууд хуульчлагдсан байдаг юм. Цаашид хүн, хуулийн этгээдүүд анхаарна биз ээ.
2. Хуульч Батхүү: Таванбогдын KFC золбин постер хийдгээрээ алдартай газар. Гэхдээ энэ бол бүр next level. Хүний толгой таслаж аваад, эрэгтэй хүний бие дээр залгаад, мэнгийг нь хүртэл фотошопдсон ч байх шиг. Жанк фүүдийн рекламандаа эмч нарын баярыг ашиглаж. Олигтой шүүхтэй байсан бол тэрбумыг нэхэмжлээд аваад өгч болохоор кэйс байна
3. КFC хүний зураг ашиглаж маркетинг хийж баригдангуутаа уучлаарай ч байхгүй шууд устгачихдаг гэнэ ээ. Бизнесийн наад захын этик, соёл алга.
Энийг Америкт байдаг франчайз эзэмшигчид мэдэгдвэл Монголд оруулж ирсэн компани гэрээ зөрчсөн, бизнесийн нэр хүндэд халдсан гэж их хэмжээний торгуульд унана. Дээр нь хохирогч гомдол гаргаад явбал асуудал улам хүндэрнэ.
Манайхан хамаг буруугаа нэг ажилтанд үүрүүлээд асуудалгүй өнгөрнө гэж боддог байх. Гэхдээ дэлхийн сүлжээ бизнест ийм соёл байхгүй.
Одоо хэдүүлээ оюуны өмчийн хулгай хийдэг, тэрийгээ юман чинээ боддоггүй орк зангаасаа салах цаг болсон. Тэр тусмаа үндэсний том компаниуд.
3. П.Батсайхан: КFC минь дээ. Хүний толгой тастаж, зөвшөөрөлгүй зураг тавих ямар шаардлага байна. AI дээр хэдэн мөр бичээд л асар их өгөгдөл баймаар юм.
4. Байгалмаа Бичигт: Эмч нарын ачааллыг нэмдэг компанийн мэндчилгээ
М.Жаргал
Сэтгэгдэл (1)