Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Энэ баярыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын муслим шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Казах үндэстэн нь Монгол Улсын хүн амын дөрвөн хувийг эзэлдэг агаад дийлэнх нь буюу 76.5 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг байна.
Казахуудын хувьд хамгийн түгээмэл нэр нь Амина. Энэ нэр нь араб хэлнээс гаралтай. Аюулгүй байдал гэсэн утга агуулдаг байна.