Ардчилсан намын анхан шатны гишүүдийн төлөөлөл Г.Хажидмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Миний авчирсан зурган дээр байгаа хүмүүсийг жагсаалтаар УИХ-ын гишүүн болох гээд байгааг эсэргүүцэж энэ хэвлэлийн хурлыг зарласан. Би ч бас энэ хүмүүсийн хамтаар их хуралд нэр дэвшихгүй. Өнөөдөр монголын төрд, монголын ард түмэнд шударга үнэний дуу хоолой болсон боловсролтой залуус хэрэгтэй байна. Ардчилсан намын мөнгөн бороо оруулж хөгжлийн банкыг дампууруулсан С.Одонтуяатай, аавтайгаа нийлж улс төрд орж байгаа Б.Жаргалан мэт хүмүүс даргын тамгын далимдуулж намын даргын албан тушаалыг худалдаж авч байна. Энэ мэт хүмүүсийг АН-ын анхан шатны хүмүүс дэмжмээргүй байна" гэв.
Г.Хоролмаа