Энэ сарын 28, 29-ний өдрийн байдлаар Зэвсэгт хүчний 27 нэгтгэл, анги, салбарын 392 цэргийн алба хаагч 104 нэгж техниктэйгээр 17 аймгийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байна.
Гамшгийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэгт 27 нэгтгэл, ангийн 178 цэргийн алба хаагч 83 нэгж техниктэйгээр 14 аймагт ажиллаж байна. Энэ ажил цаашид үргэлжилнэ.
Мөн Зэвсэгт хүчний 11 ангийн 214 цэргийн алба хаагч 21 нэгж техниктэйгээр Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдад тусламж, дэмжлэг үзүүлж байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.
Сэтгэгдэл (2)