Татварыг бууруулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг худалдуулах талаар “Сайн” намаас мэдээлэл өглөө. Энэ үеэр тус намаас Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ.
Тус шаардлагадаа "Байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн малчдын эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд дараах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна.
- Улсын онцгой коммис шаардлагатай нэмэлт зардлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар яаралтай шийдвэрлэх.
- Өвс хивэг тэжээлийг айл бүрд хүртээмжтэй хүргэх.
- Засгийн газраас малчдын зээлийг хойшлуулах мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор хүү алданги тооцож байгаа эсэхд мэдээлэл өгөх.
- Айл өрх бүрийн хохирлыг тооцоолж амьдралын хэвийн нөхцөлд хүргэх бодлогыг тооцоолох" зэргийг тусгажээ.
Г.Хоролмаа