Өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-нд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, өчигдөр 378 зам тээврийн осол бүртгэгдэж, нэг хүн амь насаа алджээ. Мөн 19 хүн бэртэж гэмтсэн байна. Үүнээс хоёр нь бага насны хүүхэд аж. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 тохиолдол бүртгэгджээ.