XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн Шороон үхрийн зурлага болон шинийн нэгний өглөө зүг, мөрөө хэрхэн гаргах хүснэгтийг хүргэж байна.
“Хилэнт эх” хэмээх модон луу жилд “Өлсгөлөн болж мэсний аюул болж болзошгүй” гэж зурхайн шүнд айлдсан байна.
Шороон үхрийн зурлагыг шинжих: Үхрийн толгой, омруу ногоон, эвэр, сүүл, чих, бие, дөрвөн шийр шар, ходоод улаан, амаа ангайгаад сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай явна.
Үхэр хариулаач: Ногоон дээлтэй, хөх бүстэй, шар царайтай үхэр хариулаач нялх хүүхэд байх бөгөөд үс нь чихнийхээ араар хийссэн, баруун гутлаа өмсөөд, зүүн гутлаа бүсэндээ хавчуулж, мяндсан шилбүүр барьж, үхрийнхээ өмнө яаран алхаж явна.
Шороон үхрийн ерөнхий шинж: Улс орон амгалантай. Тариа төмс, өвс ургамал дэлгэрэх. Амуу будаа арвин. Жилийн эхэн, хаврын гурван сар, дөрвөн улирлын эхэн салхитай. Өндөрлөг газар, голын эхэн, хавцал газар хийгээд голын хөндийн адаг хэсгээр өвс ургамал, тариа төмс, газрын гарц их. Жилийн дундуур тариалан сайн. Сүү сааль арвин, залуу хүмүүний ажил үйлс дэлгэрэх. Үр, ач өнөр өтгөн болох. Жилийн сүүлээр ургац арвин. Эр хүмүүн яаруу, эм хүмүүн тайван байна. Мал сүрэгт сайн. Хурмал өвчин өчүүхэн гарна. Нялхаст амгалантай, өвгөдөд ширүүн, залууст машид ширүүн болно.