Төсөл, хөтөлбөрийн нэр
"Газрын тос боловсруулах үйлдвэр барих" төсөл
Төсөлд олгосон зээлийн хэмжээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгож байна. (МУХБ - 248.0 тэрбум төгрөг хүртэл)
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага
МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨХХК
Зээлдэгчийн нэр
МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨХХК
Төсөл эхлэх огноо
2017 он
Төсөл дуусах огноо
2026 он
Төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө
Төсөл хэрэгжүүлснээр түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, газрын тосны эцсийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах боломж бүрдэнэ. Мөн түлш, шатахууны импортын хараат байдал болон гадаад валютын гарах урсгалыг бууруулах зэрэг олон давуу тал бий болох юм. Үүнийг дагаад бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэх, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр, дэд бүтэц зэрэг чухал салбаруудаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хийж байгаа бөгөөд үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтыг БНЭУ-ын Эксим банкны зээлээр санхүүжүүлж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр дараах бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгээд байна. • 27 км төмөр зам – 100% • 17 км авто зам - 100% • Дэд станц, 17 км цахилгаан хангамжийн ажил - 100% • Үйлдвэрийн талбайн тэгшилгээ, усан хангамжийн худгийг хамгаалах хашаа - 100% • Үйлдвэрийн ажиллагсдын 550 айлын орон сууц – 63% (гүйцэтгэлээр үргэлжлүүлэн санхүүжүүлж байна)