Харцага цолны хүндэтгэлийн барилдаан жил бүрийн цагаан сарын өмнө зохион байгуулагддаг уламжлалтай. Харцага цолонд хүндэтгэл үзүүлэх анхны барилдаан 2006 онд анх болоход улсын харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр үзүүрлэж байжээ. Уламжлал болсон уг барилдаан энэ сарын 20-ны бямба гарагт болно. Бид та бүхэнд уг барилдааны түүхэн статистикуудыг танилцуулж байна.
БҮХ ЦАГ ҮЕИЙН ШӨВГИЙН ДӨРӨВ
2023 он
Түрүү: У.З Б.Бат-Өлзий Хо
Үзүүр: У.АР Р.Пүрэвдагва Ар
Шөвөг: У.З М.Лхагвагэрэл За
Шөвөг: У.Х Ө.Даваабаатар Тө
2020 он
Түрүү: У.Х О.Хангай Хо
Үзүүр: У.АР П.Бүрэнтөгс Ув
Шөвөг: У.Х Б.Бат-Өлзий Хо
Шөвөг: У.Н Б.Амарзаяа Ар
2018 он
Түрүү: У.Х М.Бадарч Ар
Үзүүр: У.Х Д.Бат-Эрдэнэ За
Шөвөг: У.З Б.Пүрэвсайхан Хо
Шөвөг: У.Х Б.Бат-Өлзий Хо
2017 он
Түрүү: У.Г Б.ГончигдамбаЗа
Үзүүр: У.Н Ч.ГанзоригАр
Шөвөг: У.АВ Г.Эрхэмбаяр Сэ
Шөвөг: У.Х2 Ц.Содномдорж Хө
2016 он
Түрүү: У.Х Ө.Даваабаатар Тө
Үзүүр: У.АР Н.Батсуурь Ув
Шөвөг: У.АР Э.Оюунболд Хэ
Шөвөг: А.А1 Ш.Мөнгөнбаатар Сү
2015 он
Түрүү: У.Н1 Р.Пүрэвдагва Ар
Үзүүр: У.АВ С.Мөнхбат Ув
Шөвөг: У.АВ Г.Эрхэмбаяр Сэ
Шөвөг: У.Х Э.Оюунболд Хэ
2014 он
Түрүү: У.Н Д.Батбаяр ГА
Үзүүр: У.З Б.Соронзонболд ГА
Шөвөг: У.АР Х.Мөнхбаатар Хө
Шөвөг: У.Н Б.Пүрэвсайхан Хо
2013 он
Түрүү: У.Г Д.Рагчаа Ар
Үзүүр: У.Г Н.Ганбаатар ГА
Шөвөг: У.З Т.Санчир Өв
Шөвөг: У.Н1 Б.Гончигдамба За
2012 он
Түрүү: У.АР Х.Мөнхбаатар Хө
Үзүүр: У.З Д.Рагчаа Ар
Шөвөг: У.Г Ж.Бат-Эрдэнэ ГА
Шөвөг: У.З Ч.Санжаадамба Ар
2011 он
Түрүү: У.З М.Өсөхбаяр Бу
Үзүүр: У.Н1 Г.Эрхэмбаяр Сэ
Шөвөг: У.АР Д.Ганхуяг Өв
Шөвөг: У.АР Х.Мөнхбаатар Хө
2010 он
Түрүү: У.З М.Өсөхбаяр Бу
Үзүүр: Ц.А1 А.Бямбажав Ув
Шөвөг: У.З Б.Соронзонболд ГА
Шөвөг: У.Х1 Л.Пүрэвжав Ду
2009 он
Түрүү: У.Х Л.Пүрэвжав Ду
Үзүүр: У.АР Д.Азжаргал ГС
Шөвөг: У.Х Д.Рагчаа Ар
Шөвөг: У.Н Т.Өсөх-Ирээдүй Сэ
2008 он
Түрүү: У.Г И.Доржсамбуу Бу
Үзүүр: У.З Ц.Мягмарсүрэн Хо
Шөвөг: У.Х Л.Пүрэвжав Ду
Шөвөг: У.Х Э.Батбаатар Ув
2006 он
Түрүү: У.Х Г.Элбэг Хө
Үзүүр: У.Н Д.Батбаяр ГА
Шөвөг: У.Х Г.Ганхуяг Хө
Шөвөг: У.Х Д.Рагчаа Ар
Уг барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөхөөр Улсын заан М.Өсөхбаяр шалгарлаа. Тэрбээр хоёр удаа 2010, 2011 онуудад түрүүлжээ.
Түүнчлэн харцага цолондоо дүүрэн барилдаж байсан Улсын аварга О.Хангай, С.Мөнхбат, Улсын заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан, Улсын арслан М.Бадарч, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Гарди Д.Рагчаа, И.Доржсамбуу, Харцага Б.Пүрэвжав, А.Бямбажав, Ө.Даваабаатар, Г.Ганхуяг, Г.Элбэг, Э.Батбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Өсөх-Ирээдүй нарын шилдэгүүд уг барилдаанд түрүүлж, үзүүрлэн шөвгөрчээ. Түүнчлэн харцага гэхээсээ илүү начин цолондоо эд барилдаж, үзэгчдийг шуугиулж байсан Улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Б.Пүрэвдагва, гарди Б.Гончигдамба, начин Д.Батбаяр тэргүүтэй хүчтэнүүд мөн сайн барилдаж байв.
Мөн Улсын хүчит арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Улсын заан Т.Санчир нарын хүчтэнгүүд дээгүүр барилдсан. Түүнчлэн Гарди Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарыг мартаж болохгүй.
Харцага цолтнуудыг хүндэтгэх барилдаанд аймаг, цэргийн цолтнууд дээгүүр үзсэн нь одоогийн Улсын хацрага А.Бямбажав, харцага Ш.Мөнгөнбаатар нар билээ. А.Бямбажав 2010 онд Цэргийн хурц арслан цолтой үзүүрлэж, Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж байв. Харин харцага Ш.Мөнгөнбаатар Аймгийн хурц арслан цолтойдоо 2016 онд шөвгийн дөрөвт үлдэж байжээ.
Жем Интернэшнл компанийн нэрэмжит энэхүү чансаа өндөртэй барилдаан нь сар шинийн өмнөх хамгийн том сорилго барилдаан гэгддэг. Тухайн жилийн өнгийг тодорхойлох ирэх жилийн чансааг харуулах үзүүштэй энэхүү барилдаан нь шагналын сан өндөр гэдгээрээ онцлогтой.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)