Салхинцэцэг нь цочмог, системжсэн ихэвчлэн 13-аас доош насны хүүхдэд varicella zoster вирусээр агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг өвчин юм. Өвчний нууц хугацаа 2-3 долоо хоног байдаг бол үргэлжлэх хугацаа 4-7 хоног байна.
Илрэх шинж тэмдгүүд:
- Толгой өвдөх
- Ядарч сульдах
- Хоолонд дургүй болох
- Гэдэс өвдөх (1-2 өдөр)
- Арьс загатнах
- Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах
- 38-39 хэм халуурах
- Амны хөндийд шарх гарах
Тус өвчнөөс амны хаалт зүүх, дархлаагаа дэмжих, чийгтэй цэвэрлэгээг хийх, агааржуулалт хийх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах, вакцинд хамрагдах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой.