Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны бямба гарагт "Монгол бөхийн өргөө"-нд болох гэж байна. Тэгвэл бид та бүхэнд 1992 оноос эхлэлтэй тус барилдааны сонирхолтой үзүүлэлтүүдийг танилцуулж байна.
Бзх цаг үеийн түрүү, үзүүр бөхчүүдийг тухайн үеийн цолоор нь бичлээ.
Түрүү үзүүр хүртсэн бөхчүүд
Түрүү үзүүр хүртсэн бөхчүүдийн цолыг одоогийн цолоор бичсэн.
Он | Түрүүлсэн бөх | Үзүүрлэсэн бөх | ||||
---|---|---|---|---|---|---|
Цол | Овог нэр | Харъяалал | Цол | Овог нэр | Харъяалал | |
1992 | У.з | Сарангэрэлийн Хүрэлбаатар | Хөвсгөл Галт | Д.ав | Хорлоогийн Баянмөнх | Увс Хяргас |
1993 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.г | Пунцагийн Сүхбат | Баянхонгор Баян-Овоо |
1994 | У.г | Пунцагийн Сүхбат | Баянхонгор Баян-Овоо | У.з | Дүгэржавын Хишигдорж | Архангай Батцэнгэл |
1995 | У.з | Цэдэндамбын Баярсайхан | Төв Баян-Өнжүүл | У.г | Дамдингийн Баяраа | Хөвсгөл Цагаан-Үүр |
1996 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | У.з | Цэдэндамбын Баярсайхан | Төв Баян-Өнжүүл |
1997 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн |
1998 | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн |
1999 | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн | У.н | Мижиддоржийн Жамъянпүрэв | Өвөрхангай Есөнзүйл |
2000 | У.н | Мижиддоржийн Жамъянпүрэв | Өвөрхангай Есөнзүйл | У.арс | Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай Булган |
2001 | У.арс | Батжаргалын Ганбат | Увс Баруунтуруун | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн |
2002 | У.арс | Батжаргалын Ганбат | Увс Баруунтуруун | У.з | Чогсомын Батзориг | Ховд Чандмань |
2003 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр |
2004 | Д.ав | Агваансамдангийн Сүхбат | Төв Сэргэлэн | Д.ав | Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий Өмнөдэлгэр |
2005 | Д.ав | Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай Батцэнгэл | У.арс | Дагвадоржийн Азжаргал | Говьсүмбэр Сүмбэр |
2006 | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг | У.ав | Гунаажавын Эрхэмбаяр | Сэлэнгэ Мандал |
2007 | У.н | Дугардоржийн Батбаяр | Говь-Алтай Бугат | У.арс | Дагвадоржийн Азжаргал | Говьсүмбэр Сүмбэр |
2008 | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг | У.н | Дугардоржийн Батбаяр | Говь-Алтай Бугат |
2009 | У.ав | Гунаажавын Эрхэмбаяр | Сэлэнгэ Мандал | У.г | Ширбазарын Жаргалсайхан | Завхан Идэр |
2010 | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат | У.г | Ишдоржийн Доржсамбуу | Булган Гурванбулаг |
2011 | У.н | Чотонгийн Баянмөнх | Сэлэнгэ Мандал | У.н | Сүхбаатарын Батсуурь | Увс Хяргас |
2012 | өнжсөн | |||||
2013 | өнжсөн | |||||
2014 | У.г | Дамбийн Рагчаа | Архангай Булган | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат |
2015 | У.з | Дашзэвэгийн Баасандорж | Булган Бүрэгхангай | У.арс | Энхтөгсийн Оюунболд | Хэнтий Өмнөдэлгэр |
2016 | У.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд | У.ав | Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай Хашаат |
2017 | У.н | Эрдэнэбатын Даш | Дундговь Эрдэнэдалай | У.х | Алтанбаганы Цацабшир | Дорноговь Эрдэнэ |
2018 | У.г | Өлзийтогтохын Бат-Орших | Увс Улаангом | У.ө.и.н | Эрдэнэбилэгийн Энхбат | Булган Могод |
2019 | У.х | Оргихын Хангай | Ховд Буянт | У.ав | Намсрайжавын Батсуурь | Увс Ховд |
2020 | У.з | Мөнхтөрийн Лхагвагэрэл | Завхан Яруу | У.ө.и.н | Чинчулууны Хөхчирэнгэр | Хөвсгөл Галт |
2022 | У.ав | Оргихын Хангай | Ховд Буянт | У.арс | Мягмарын Бадарч | Архангай Цэнхэр |
2023 | У.арс | Энхтөгсийн Оюунболд | Хэнтий Өмнөдэлгэр | У.з | Мөнхтөрийн Лхагвагэрэл | Завхан Яруу |
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан уламжлалт барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол улсын гавъяат тамирчин, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан билээ. Энэхүү барилдаан 2012, 2013, 2021 онуудад тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй.
Хамгийн олон түрүүлсэн бөх
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ (одоогийн УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга) 1993, 1996, 1997, 1998 онуудад дөрвөн удаа түрүүлсэн.
Хамгийн олон үзүүрлэсэн бөх
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат (УИХ-ын гишүүн асан, 2016-2020) 1997, 1998, 2001 онуудад гурван удаа үзүүрлэсэн.
Дараалан түрүүлсэн бөх
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1996, 1997, 1998 онуудад гурван удаа дараалан түрүүлсэн.
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын арслан Батжаргалын Ганбат 2001, 2002 онуудад хоёр удаа дараалан түрүүлсэн.
Дараалан үзүүрлэсэн бөх
Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998 онуудад дараалан үзүүрлэсэн. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2003, 2004 онуудад дараалан үзүүрлэсэн.
Улсын цолгүй түрүүлсэн бөх
Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой түрүүлсэн. 2019 онд Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл Цэргийн заан цолтой түрүүлж байв.
Улсын цолгүй үзүүрлэсэн бөх
Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан 2009 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн. Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын начин Сүхбаатарын Батсуурь 2011 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.
Л.Сайнаа