Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Өглөөний наранд толь мэт гялтганах их хотын замаар "гулсаж" явна. Бараг л энд шатахууны хэрэггүй болжээ. Уруу газраас давхисаар байгаад хотын төв рүү ороод ирж мэдэх нь.
Одоо Ховд аймагт "Мөнгөлөг шагшуурга" мөсний баяр болно, удахгүй Хөвсгөл аймагт "Хөх сувд" мөсний баяр болно.
Тийшээ очиж чадахгүй нийслэлчүүдийн машинтай нь автозам дээрээ, машингүй нь явган хүний зам дээрээ "Хар сувд" нэртэй мөсний баяр тэмдэглэж байвал гайхамгүй болжээ.
Өчигдөр хотын дарга Х.Нямбаатар хэвлэлд мэдээлэл өгөхдөө, "Гадны мэргэжилтнүүдээс давс, бодисыг ямар хэмжээгээр цацах талаар сургалт авч байна" гэж хэллээ. Үнэн хэрэгтээ 384 жилийн түүхтэй нийслэл, "өвөл болох нь бүр ч тодорхой" энэ улсад мэддэг зүйлтэй хүн гэж байдаггүй бололтой.
Нийслэлийн "зам" дарга нарын багийг үрчийтэл мөстөж, тэдний нүүрний хувирлыг тольдтол гялтайж байна.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)