Монгол улсаас анх удаагаа “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болох сон” буюу "If Only I Could Hibernate" бүрэн хэмжээний уран сайхны кино албан ёсоор шалгарсан.
Улмаар "Баавгай болохсон" УСК өнгөрсөн 2023 оны тавдугаар сарын 21-ны өдөр Hibernate Каннд албан ёсоор нээлтээ хийж, Монголын уран бүтээлчид анх удаа Каннын улаан хивсэн дээгүүр алхсан билээ. Мөн үүнээс хойш олон улсын кино наадмуудад амжилт үзүүлсээр байгаа юм. Тэгвэл олон улсад өндөр амжилт гаргаж, үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй “Баавгай болохсон” уран сайхны кино энэ сарын 12-ноос /2024.01.12/ бүх кино театруудад гарахаар болжээ.