Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авна. Тухайлбал эхний 35 автобус Монгол Улсын хилээр орж ирэхэд тун дөхөөд байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлжээ. Тухайлбал, "Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1,200 км замыг туулж ирнэ" гэсэн байна.
Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-нмй өдөр гэхэд Улаанбаатарт ирэх тооцоотой.
Түүнчлэн шинэ автобуснуудыг байрлуулахаар ХУД-ийн 10-р хороо, Морингийн даваанд 110, СХД-ийн 22-р хороо, Тахилтад 55 автобусны багтаамжтай гараашуудыг энэ онд ашиглалтад оруулна.
Сэтгэгдэл (1)