БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Зайсан орчмын ундны усанд хийсэн удаа дараагийн шинжилгээгээр таван хотхоны уснаас нь гэдэсний савханцар илэрсэн. Усны газрын лабораториос гадна нийслэлийн бусад лабораториуд ажиллаж байгаа. Тэдгээр лабораторид ямар шинжилгээний дүн гарсан мэдээлэл одоогоор нэгтгэгдээгүй байгаа. Гэдэсний савханцар илэрсэн таван хотхоны байрлал, хотхоны нэрийг хэлэх боломжгүй. Хотхонууд нь хоорондоо зайтай, энд тэнд байрлаж байгаа. Ийм учраас Зайсангийн амд тэр чигээрээ гэдэсний савханцар илэрсэн байх аюултай, эрсдэлд орсон байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой Байдлын Газарт "халдварын асуудалд анхаарах хэрэгтэй" гэсэн албан хүсэлт хүргүүлсэн.
Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хандаж, судалгаа хийх хүсэлтээ явууллаа. Зайсангийн ам дотор хоёр сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн хэд хэдэн жижиг сургуулиуд бий. Эдгээр сургуульд ойролцоогоор 3,000-4,000 гаруй хүүхэд суралцаж байгаа. Тэр хавьд сурч буй хүүхдүүд маань эрсдэлд орсон байгаа юм биш биз" гэв.
Сэтгэгдэл (7)