Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажлын талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын дарга В.Батчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Байгаль хамгаалагчдын хоёрдугаар чуулганаас гарсан бэлчээрийн даацыг багасгах зорилтын хүрээнд жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, “Нэг жуулчин-нэг хонь” төслийг Монгол Улсын хэмжээнд зарлаад байна.
Булган аймагт “Нэг жуулчин-нэг хонь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Булган аймгийн Засаг даргатай санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд БНСУ-аас ирэх жуулчдад нэг, нэг хонь бэлэглэж, хонийг нь маллах төслийг эхлүүлсэн.
Архангай аймагт нэг жуулчин-нэг ямаа төслийг хамтарч, хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэв.