Арван аймгийн 22 сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтон, цагаан зудын нөхцөл бүрджээ. Дараах байршилд цагаан зудын эрсдэл өндөр байна.
Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Сагсай сум,
- Увсын Тэс, Давст, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас,
- Ховдын Алтай, Булган, Үенч,
- Говь-Алтайн Баян-Уул,
- Завханы Цагаанхайрхан,
- Хөвсгөлийн Цэцэрлэг,
- Булганы Могод, Гурванбулаг,
- Төв аймгийн Эрдэнэсант,
- Дорноговийн Дэлгэрэх, Иххэт,
- Хэнтийн Оргил, Галшар сум
- Нийслэлийн Багануур дүүрэг багтаж байгаа юм.
Харин дараах найман аймгийн 26 сум "зудархуу" гэх ангилалд багтжээ.
Тухайлбал,
- Ховдын Зэрэг,
- Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант,
- Завханы Завханмандал, Тэс, Баянтэс, Сантмаргац,
- Архангайн Батцэнгэл, Төвшрүүлэх,
- Булганы Дашинчилэн, Рашаант, Баяннуур,
- Төв аймгийн Өндөрширээт, Алтанбулаг,
- Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Өндөрхаан,
- Сүхбаатарын Түмэнцогт, Онгон, Түвшинширээ, Сүхбаатар, Мөнххаан, Баяндэлгэр, Эрдэнэцагаан сум цагаанаар зудархуу байдалд байна.