Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон цемент тээвэрлэдэг битүү вагоны хангалтын талаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдээллээ. Тодруулбал, "Монгол Улсын стратегийн нэн шаардлагатай өргөн хэрэглээний ачаа бараа, улирлын чанартай барилгын материал, гурилын үйлдвэрүүдийн ургац тээвэр, үр тариа, экспортын рапс, хивэг, дулааны цахилгаан станцуудын нүүрс, импортын ачааны шилжүүлэн ачилтын тээвэрт “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан тээвэрлэлтийг зохион байгуулж байна.
“Улаанбаатар төмөр зам” нь өөрийн эзэмшлийн нийт 362 битүү вагонтой. Үүний 153-ыг нь цементийн тээвэрт, 88-ыг нь үр тариа ургацын тээвэрт, 121-ийг нь гурил будааны тээвэрт тус тус ашиглаж байна.
2023 онд 27 байгууллага 6323 вагон 376 мянган тонн үр тариа, рапс, хивэг ачих захиалга ирүүлснээс 2023 оны эхний 10 сарын байдлаар 4312 вагон 243,9 мянган тонныг ачаад байна.
Бид үйлчлүүлэгч байгууллагуудын захиалга, тээвэрлэлтийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахад битүү вагоны хүрэлцээ дутмаг байдаг тул байгаа бүх боломжоо ашиглан экспортын захиалгыг хүлээн авч компани тус бүрд 2-5 вагоныг тэгш хүртээмжтэй, дарааллын дагуу хангах ажлыг зохион байгуулж байна" гэв.