“Чингис хаан” одонг 2004 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Тус одонг хамгийн анх Монгол Улс анхны Ерөнхийлөгчдөө дараа жил буюу 2005 онд гардуулж, улмаар нийт 14 удаагийн шагнал гардуулах ёслол болсноос 13 нь хувь хүн, нэг нь Монгол Улсын Зэвсэгт хүчин байв. “Чингис хаан” одонгоор Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнаж, одонг батламж, үнэмлэхийн хамт гардуулдаг.
Тэгвэл өнөө жилийн "Чингис хаан" одонг “Монгол улсын морин хуурын чуулга”-д хүртээхээр болжээ.
Морин хуурын чуулга 1992 оны 7 дугаар сард байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, 1993 оны 1 дүгээр сард Хөгжим бүжгийн дунд сургууль дээр байрлаж, чуулгын бүрэлдэхүүнээ тогтож, бэлтгэл сургуулилтаа эхлэн тус оны 4 дүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж үзэгч түмэндээ Морин хуурын чуулга гэдэг байгууллагыг танилцуулж байв.
Сэтгэгдэл (1)