Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас нэг хувь, өмнөх долоо хоногоос 1.5 хувиар тус тус өсжээ. Тухайлбал, өнгөрсөн сарын 30-ны өдрийн дүнтэй харьцуулахад хонины ястай мах килограмм нь 100 төгрөг, үхрийн ястай мах килограмм нь 150 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Харин ямааны ястай мах килограмм нь 164 төгрөгөөр буурч, гурил, сонгино, төмс, өндөг зэрэг нэрийн бүтээгдэхүүний үнэ 0.2-9 хувь хүртэл өсжээ.