Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс төрийн боловсрол олгох сургалт, судалгааг дэмжихэд ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн оруулсан хувь нэмэр их. Энэхүү хувь нэмрийг үнэлэн Монгол Улсад айлчилж буй Фридрих Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шүлцэд МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль “Хүндэт доктор” цол олголоо.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Фридрих Эбертийн сан нь 1993 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан эхэлсэн юм.
Энэ жил Фридрих Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой болж байгаа бөгөөд энэхүү ойн хүрээнд тус сангийн Ерөнхийлөгч Мартин Шүлц манай улсад энэ сарын 22-26-ны хооронд айлчлал хийж байна.