БНСУ-ын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобусны талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Үйлдвэрээс гарсан автобусыг шинэ, хуучин эсэхийг шалгахаар шинжээчид болоод техникийн мэдлэг бүхий эрдэмтэн багш нарыг ажлуулах нь зүйтэй хэмээн шийдэл гаргасан.
Автобусны 17 цифр бүхий тоонууд дээр үйлдвэрлэгдсэн оныг бичсэн байдаг. Харин латин үсэг нь 30 жилийн хугацаатай давхцаж явдаг.
1992 онд үйлдвэрлэгдсэн бол 2022 оных дээр мөн тухайн латин үсэг зааж явдаг. Цахим орчинд 1993 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байна гэх мэдээлэл гарсан. Тэгэхээр 2023 онд үйлдвэрлэгдсэн автобусны латин үсэг 1993 оны үсгээр явдаг гэж ойлгож болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (46)