БНХАУ-ын иргэнд Сүхбаатар дүүрэгт 21 га газар олгосон асуудлаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө цагдаа, шүүхэд шалгагдаж буй талаар өмгөөлөгчид мэдээлэл өглөө. Энэ үеэр Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгч, Сайн намын дарга Б.Жагар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сүхбаатар дүүрэг бол бусад дүүргийн адил жил бүр газар төлөвлөдөг. Үүний дагуу дүүргийн Засаг дарга дүүргийн иргэдийн хурлаар батлагдсан газруудад захирамж гаргах эрх үүсдэг. Х.Болормаа бол ардчилсан үзэлтэй, АН-аас удаа дараа сонгогдон Засаг дарга хийж, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа хүн. Өмнөх засаг даргынхаа буруутай үйл ажиллагааг одоогийн засаг дарга нь залруулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ТМТББ захирал Б.Бямба-очир залуучуудын хамт хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажилласан байтал түүнийг шалгуулж буй асуудалд иргэд гомдол гаргаж байна. Байгаль орчноо хамгаалсныхаа төлөө энэ хүн буруугүй, буруутан болж байна. Үүнд харамсалтай байна” гэв.