Нисэх онгоцоор зорчигчид хэдэн мянган метрийн өндөрт аялахдаа аль болох чөлөөтэй хувцаслахыг боддог бол онгоцны үйлчлэгч нар эсрэгээрээ үргэлж дэгжин хувцаслаж ирсэн. Компанийнхаа нүүр царай, нэр төрийг хэрэглэгчдэд таниулах гол хүн гэж үздэг тул онгоцны үйлчлэгчийн хувцаслалтад ихээхэн анхаарч ирсэн билээ. Тэгвэл “Хүннү Эйр” компани намар цаг ирсэнтэй холбогдуулан онгоцны үйлчлэгч нарынхаа хувцасыг илүү цайвар болгожээ. Шинэ юниформ нь онгоцны үйлчлэгч нарын өв тэгш бие хаа, инээмсэглэлийг илүү тодруулж өгсөн байна.