2023 оны долдугаар сарын байдлаар нийт хүн амын 48 хувь буюу 1.6 сая иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнээс нийслэлд 639 цэцэрлэгт 125 мянган хүүхэд 293 ерөнхий боловсролын сургуульд 364 мянган сурагч хамрагдаж байна. Улаанбаатар хотын төвлөрөл, даацаас хэтэрсэн хүн амын суурьшил боловсролын салбарт ч нөлөө үзүүлж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, анги дүүргэлт, эрс нэмэгдсээр байна. Энэ онд улсын хэмжээнд 74 сургууль, цэцэрлэг, дотуур байрын барилга ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүний 28 нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээ юм.
-Хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэ сард
-84 дүгээр сургуулийн өргөтгөл
-Монгол тэмүүлэл сургуулийн барилга
-157 дугаар сургуулийн барилга
-34 дүгээр сургуулийн өргөтгөл
-161 дүгээр сургуулийн барилга
-СБД-ийн 13 дугаар хороонд шинэ сургууль
-ЧД-ийн 12 дугаар хороонд шинэ цэцэрлэг
-ЧД-т бага сургууль цэцэрлэгийн цогцолбор
-Эрдмийн өргөө цогцолборын өргөтгөл
-Багануур дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад оруулаад байна.