2019 оны байдлаар дэлхий дахинаа сэтгэцийн эмгэгтэй 970 сая буюу 8 хүн тутмын 1 нь сэтгэцийн эмгэгтэй байна. Үүнээс 280 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй амьдарч байгаагийн 23 сая нь хүүхэд, өсвөр насныхан байна. Цар тахлын улмаас сэтгэл гутрах эмгэг жилийн хугацаанд 28%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Мөн сэтгэл гутрах эмгэг нь хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэдэг тэргүүлэх шалтгаануудын нэг.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэл гутрал нь хүн бүрд өөр өөр хэлбэрээр илэрдэг. Зарим хүмүүсийн бүтээмж буурч, аливаа зүйлд идэвх сонирхолгүй болдог. Харин зарим нь бусадтай харилцах харилцааны тал дээр асуудал үүсэх, бие махбодын хувьд бусад эрхтэн систем өвчлөх ч тохиолдол бий.