НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга М.Баяраа танилцууллаа.
Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 658 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, зуны их, урсгал засварын төлөвлөгөөнд 19 байршлын дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэхээр болсон. Өдгөө засвар, шинэчлэлийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин орон сууцны хорооллын дундах найман байршилд 3.6 км хос шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээс 93 хувьтай үргэлжилж буй. Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангахаар УБЦТС ТӨХК урсгал засварын 2949, их засварын 110 нэр төрлийн 176 багц ажлыг төлөвлөсөн нь 90.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн иргэдийг ундны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ажлын хүрээнд нийт 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс биелэлт 85.5 хувьтай хэрэгжиж байгаа. Мөн үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлтийн цэвэрлэгээний ажил 79.7 хувийн гүйцэтгэлтэй байна.