Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 20-22-ны хооронд зохион байгуулна.Энэ удаагийн шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлсэн. Улаанбаатар хотод шалгалт өгөхөөр 1604 иргэн бүртгүүлсэн байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар уг шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулжээ. Төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу энэ онд 4 удаа хугацааг товлон зохион байгуулж байна.