Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өчигдөр жин үдэд нэгэн бүсгүй сүрэг нохойд хазуулсан хэрэг гарсан. Түүний биеийн байдал хүнд, 10 гаруй оёдол тавиулсан юм байна. Тэгвэл энэ хэргийн дараа Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж цахим хуудастаа ийн өгүүлжээ.
“Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна. Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ. Ар гэртэй нь холбоотой байгаа. Гурван хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ” гэв.
Сэтгэгдэл (1)