БОАЖЯ-наас мэдээлэл хийх үеэрээ идлэг шонхор шувуутай холбоотой мэдээлэллийг танилцууллаа. Тухайлбал, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 46 хувьд идлэг шонхор шувуу тархах бөгөөд үүнээс 12 хувь нь энэ зүйл шувууны голомт нутаг аж.
Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар манай улс 10.380 толгой идлэг шонхор шувууны нөөцтэй болохыг тогтоосон байдаг.
Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай конвенцоос жил бүр 350 хүртэл тоо толгой идлэг шонхор шувууг барьж ашиглахыг зөвлөсөн байдаг. БНАТ-ийн тухай хуулийн дагуу Идлэг шонхор шувууг бариулсны төлбөр, хураамжид орон нутгийн төсөвт жилд 14 тэрбум гаруй төгрөгийн орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг болно.