"Ургана брэнд" өмнө нь аарцтай шүдний оо үйлдвэрлэж байсан бол энэ удаа Монголд анх удаа жамц давстай шүдний оог гарган авчээ.
Тус оог гаргахын тулд маш удаан хугацаанд судалгаа шинжилгээ хийжээ. найрлагад орж буй гол хүчин зүйл болох жамц давсны 96 хувь нь натри, үлдсэн 4 хувь нь кальци, фосфор, иод, эслэг гэсэн эрдэс минералуудаас бүрдсэн байна. Натри нь байгальд оршдог цэвэрлэгээний бодис. Тиймээс ямарваа нэгэн гадаргууд наалдсан нян бактерийг цэвэрлэж ариутгах чадалтай бөгөөд буйл үрэвсэх, буйл сулрахаас сэргийлж буйлан дээр наалдсан бактери зэргийг маш сайн устгахаас гадна шүд цайруулж, амны эвгүй үнэрийг дардаг аж.
Химийн хурц бодис агуулаагүй, 99.9 хувь эко бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүний гол найрлага болох жамц давсаа Увс аймагт байрлах Шүдэн уул, Баянхонгор аймгийн Холбоолж нуураас, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн ойн нөхөрлөлүүдээс давирхай авдаг байна. Энэхүү бүтээгдэхүүний дээжээ БНХАУ-ын Хөх хот руу ачуулж, экспод оролцож байна.