Монголын сайхан бүсгүй шалгаруулах “Miss mongolia 2023” тэмцээн өндөрлөж, тэргүүн миссээр Ж.Мөнгөнцацарал тодорчээ. Тэрбээр 2004 оны тэргүүн мисс Ч.Содтуяагийн шавь бөгөөд 11 настайдаа “Азийн модель” агентлагт анхлан суралцсан байна.
Ж.Мөнгөнцацарал 24 настай, хуульч мэргэжилтэй ба “Нийслэлийн гоо охин, хөвгүүн-2015” тэмцээний анхны ялагч юм.
19 дэх удаагийн “Miss mongolia” тэмцээний ялагч Ж.Мөнгөнцацарал нь ирэх сард арлын япон оронд болох “Мiss International” тэмцээн эх орноо төлөөлөн оролцохоор болов. Энэ тэмцээн нь чанар чансаагаар дэлхийд эхний гуравт бичигдэх нэр хүнтэй уралдаан юм.
Сэтгэгдэл (1)