Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗТХ-ын сайд Бямбацогт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн нэгдэх өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Автозамын салбарынхантай уулзсан. Таван цаг гаруй уулзалт болсон. Энэ уулзалтын хүрээнд тодорхой, хурдан шийдвэр гаргасан. Үүнд, Шинэ сэргэлтийн бодлогын гол асуудал бол автотээвэр, боомтын сэргэлт юм. Төмөр замын таван гарцтай болох асуудал шийдэгдээд явж байна.
Өнөөдөр Монгол Улсыг Ази, европтой холбосон таван босоо тэнхлэгийн замтай болох шийдвэр гарлаа. Бүс нутгийн хөгжлий дэмжих босоо тэнхлэгийн замыг барьж байгуулна.
Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Яах аргагүй хөгжлийн судас нь зам. Тиймээс замуудаа тэлж ажиллахаар болж байна. Мөн үүнээс гадна Ерөнхий сайдын уулзалтын хүрээнд яригдсан нэг асуудал бол барьсан замууддаа чанартай засвар үйлчилгээ хийх талаар ярьсан. Сүүлийн жилүүдэд зам барихад анхаарч ирснээс замаа засахдаа анхаардаггүй байжээ. Иймд 200-аас дээш тэрбум төгрөгийг замын засварт тавьж, 600 гаруй км замыг засъя гэсэн бодлого дэвшүүлж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)