Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, хуралдааны шийдвэрийг ЗГЭХГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. 2030 он гэхэд энэ нь бүрэн хэрэгжиж, тавьсан зургаан зорилт бүрэн хангагдах ёстой. Энэ оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 21 аймаг, Улаанбаатар хотын түвшинд ард иргэдтэйгээ уулзаж төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, санал авах ажлыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газраас нэгэн шийдвэр гарсан.
“Шинэ сэргэлтийн 5 тойрог” хэмээх төслийг Засгийн газар хэрэгжүүлэхээр боллоо. Аймаг орон нутаг, хот нийслэлийн хөгжлийг хязгаарлаж байгаа гол хүчин зүйлүүдийг нэг цогцоор шийдвэрлэх энэ бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлнэ.
Үүнд автозам, эрчим хүч, орон сууцны хүрэлцээ хангамжийг бий болгох дэд төслүүдийг ийнхүү нэрлэж, олон нийтэд тайлбарлаж байна. Эдгээр нь урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд" гэв.
Сэтгэгдэл (1)