Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаан болдог. Энэ долоо хоногийн ээлжит хуралдлаанаараа 40 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч зарим асуудлаа хэлэлцэж амжаагүй юм. Тиймээс өнөөдөр ээлжит бусаар хуралдаж үлдсэн асуудлуудаа хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, боомтуудын хил дамнасан төмөр замын явц, 2023 оны ургацын урьдчилсан баланс зэргийг хэлэлцэх юм.