БЗД-ийн 21-р сургуулийн 4-р ангийн 12 бүлгийн 480 гаруй хүүхдийг хуучнаар Эко-Ази гэх дээд сургуулийн байранд хичээллүүлэхээр болжээ. Харин нэг ээлжинд гурван ангийн 120 гаруй хүүхдийг оруулахаар төлөвлөсөн байна.
Энэ талаар албаны хүнээс тодруулахад, "Ачааллаа дийлэхгүй байгаа учраас тус дээд сургуулийн танхимд хичээллэх болсон нь үнэн" гэлээ.
Мөн, том заалыг тусгаарлах нимгэн хана босгосон гэх мэдээлэл байгааг тодруулахад "хариулт өгсөнгүй".
М.Жаргал