Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад есдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Ромын Папын төрийн айлчлалын хөтөлбөр гарсан байна. Тэрбээр есдүгээр сарын 1-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах юм байна.
Есдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатарын талбайд түүнийг угтан авсны дараа ерөнхийлөгчтэй уулзалт хийх бол УИХ-ын дарга, ерөнхий сайд нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхана.
Есдүгээр сарын 4-нд айлчлал өндөрлөж, Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр буцах хөтөлбөртэй байна.
ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
(2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүд)
Пүрэв гараг, 8 дугаар сарын 31-ний өдөр |
|
18:30 |
Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно |
Баасан гараг, 9 дүгээр сарын 1-ний өдөр |
|
10:00 |
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ /Угтах ёслол/ |
Бямба гараг, 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар |
|
09:00 |
Албан ёсны угтах ёслол /Д.Сүхбаатарын талбай/ |
09:30 |
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ /Төрийн ордон/ |
10:20 |
Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ /Төрийн ордны “Их Монгол” танхим/ |
11:00 |
Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана |
11:10 |
Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана |
16:00 |
Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ /Гэгээн Петр, Паулын сүм/ |
Ням гараг, 9 дүгээр сарын 3-ны өдөр |
|
10:00 |
Шашин хоорондын уулзалт хийнэ /Хүн театр/ |
16:00 |
Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа /Степпэ Арена/ |
Даваа гараг, 9 дүгээр сарын 4-ний өдөр |
|
09:30 |
Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ |
“Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно |
|
11:30 |
Үдэх ёслол |
“Чингис хаан” олон улсын нисэх буудал |
|
12:00 |
Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно |
17:20 |
Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ |