Маргааш хичээлийн шинэ жил эхэлж буй. Хамгийн анх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж есдүгээр сарын 1-нд хичээл зааж байв. Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон цагаасаа эхлэн есдүгээр сарын 1-ний өдрийн анхны хичээлийг тодорхой сэдэв сонгон орон даяар заадаг уламжлал тогтоосон. Тухайлбал,
- 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”,
- 2010 онд “Монголын бахархал”,
- 2011 онд “Монголын сайхан орноор”,
- 2012 онд “Хүн болох багаасаа”,
- 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”,
- 2014 онд "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө” гэсэн сэдвээр хичээл зааж байжээ.
Харин Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монгол бичгийн хичээл зааж байв. Тэрбээр ард иргэдээ үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхэлсэн байдаг.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх есдүгээр сарын 1-ны өдөр мэндчилгээ дэвшүүлдэг билээ. Тэрбээр энэ жил ч мөн хичээл заахгүй, цахимаар мэндчилгээ дэвшүүлнэ.
Харин Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Хархорум хотын талаар хичээл заана хэмээн мэдээллээ.
Д.Батчулуун