УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Би нүүрсний хэрэгтэй ямар ч холбоо байхгүй. Үүнийг удаа дараа хэлж байгаа. Өнгөрсөн бүхий л хугацаанд эх орон ард иргэдийнхээ эрх ашгийн талд ямагт хатуу зогссон. Маш зоригтой үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас олон хүний эрх ашгийг хөндсөн байна. Мөн олон дайсантай болсон байна. Өнгөрсөн олон сарын хугацаанд намайг нүүрсний хулгайч мэтээр гүтгэж, доромжилж, олон нийтийн сүлжээгээр хангалттай харлууллаа.
Зохион байгуулалттай энэ асуудлыг газар авхуулж, шүүхээр оруулахаас аргагүй нөхцөл байдалд оруулж байна.
Өнгөрсөн бүхий л хугацаанд зөвхөн нүүрстэй холбоотой бус, авлига албан тушаалын ямар нэг зүйл байна уу гэдгийг шалгуулсан. Ямар нэг зүйл байхгүй. Бүх нөхцөл байдлыг ил тодоор харах байх гэж бодож байна. Шүүх уг асуудлыг шударгаар шүүнэ гэдэгт итгэж байна. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж үзэж байгаа. Та бүхний нэгэн адилаар нүүрсний хэргийг үнэн шударгаар илрээсэй хэмээн хүсэж байгаа. Энэ талаар удаа дараа ярьж, хэлж байсан.
Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг нь хүнд заалт. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй, надад хилсээр тулгасан.
Бусад хүмүүсийн хэрэгтэй холбоотой зүйл надад юу ч байхгүй. Та бүхэн үүнийг харах болно. Би хөрөнгө, орлогоо шалгуулсан. Надад нууж хаагаад байх зүйл юу ч байхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)